БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Тавантолгой түлш" ХХК долоон жилийн хугацаанд шахмал түлшний шуудай худалдан авахад ₮83 тэрбумыг зарцуулжээ


"Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн байгуулагдсанаас хойших долоон жилийн үзүүлэлт мэдээллийг тус компанийн Төлөюлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр "Тавантолгой түлш ХХК нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан. 2018-2024 оны хугацаанд Засгийн газрын тогтоол болон тэмдэглэлээр харьяа байгууллага, толгой компаниар дамжуулж 1.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг авсан.

Үүнийг задлаад харвал "Эрдэнэс Тавантолгой" ХХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт авсан. Мөн шахмал түлшний өөрийн борлуулалтаас 320.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

2018-2024 оны байдлаар хөдөлмөрийн зардалд 400 тэрбум төгрөг, барьцалдуулагчийн зардалд 321 тэрбум, тээврийн зардалд 223.3 тэрбум, шуудайд 83 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Давхардсан дүнгээр нийт 18,464 хүнд 400 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 4 цагийн өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 5 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 5 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 11 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18