БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жагсаал санхүүжүүлэгч гэж мэдэгдсэн Р.Саруул: ЖАГСААЛ ЦУГЛААН САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ БҮҮ ХЭЛ, ТИЙМ БОДОЛ Ч ТЭЭХГҮЙ


 “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” хэмээн Щрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд дурдагдсан Р.Саруул  цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд,   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа

"...Дотоодын цэргийн командлагч (угтаа бол штабын дарга) Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлж байгаа..." гэж ИЛТЭД ХУДАЛ мэдээллээр нийтэд сөрөг ойлголт төрүүлэн ТӨР, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ үйлдэл хийсэн мэтээр ойлгуулж миний ахын болон миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл гаргалаа!

Манай гэр бүл үе удам дамжин хууль сахиулах байгууллагын тусгай мэргэжил эзэмшиж, тангараг өргөн алба хааж байсны хувьд Эх орон, төр, ард түмнийхээ эсрэг гадаад, дотоодоос санхүүжилт авч жагсаал цуглаан санхүүжүүлүүлэх нь бүү хэл ТИЙМ ӨЧҮҮХЭН НЭГЭН БОДОЛ ч ТЭЭХГҮЙ гэдгийг хариуцлагатайгаар хэлье!

Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг хангах бүрэн эрх, чиг үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газрыг удирддаг Ерөнхий сайдын энэхүү дэндүү хариуцлагагүй худал мэдэгдэл нь ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДАЖ БУЙ ОВИЛГОГҮЙ ҮЙЛДЭЛ агаад үүнтэй холбоотой асуудлаар хууль-шүүхийн байгууллагад хандаж нэр төрөө цэвэрлэн сэргээлгэхийг үүгээр мэдэгдье! гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21