БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭНЭҮТ-Д ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БҮХ ХҮҮХДИЙГ ӨРӨӨНД ОРУУЛАН ЭМЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ


Амралтын өдрүүдэд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-ийн ачаалал огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд үүрэг өгч, ЭМЯ-ны баг харьяа эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг хийж, өрөөний дотоод шилжилтийг шахан, орны тоог нэмснээр ЭНЭҮТ-д коридорт хэвтэн эмчлүүлж байсан бүх хүүхдийг өрөөнд оруулан эмчилж эхэллээ.


Өнөөдөр эмнэлгүүдээр явж ажилласан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяагийн мэдээлснээр: “Өнөөдөр бид ЭНЭҮТ дээр ажиллаж 18:00 цагийн байдлаар тасгаа чөлөөлөн, ариутгаж цэвэрлээд 99 орон дээр 83 хүүхэд авлаа. 16 ор сул үлдсэн. 12 дугаар сарын 26-аас буюу ирэх Пүрэв гарагаас эхлэн Хүүхдийн сэргээн засах Хан-Уул төв эмнэлэгрүү ЭНЭҮТ-ийн хүндэвтэр хүүхэд авахаар боллоо.


 Энэ хугацаанд эм тариа хэрэгсэл нөөцийн бэлэн байдлаа хангана. Мөн ЭНЭҮТ-ээс СХД-ийн 30 дугаар хороог СХД-ийн Жишиг эмнэлэгт өгөх зохион байгуулалт хийж байна. Ингэснээр бидний хэлж заншсан яармагийн 300 орт буюу ЭНЭҮТ-ийн ачаалал буурах юм. СБД-ийн нэгдсэн эмнэлэгт 170 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдийн 120 орон дээрээ нэмээд дотор мэдрэлийн тасаг болон эмч нарын өрөөгөө суллаж 70 ор нэмсэн. 190 ортойгоор томуугийн дэгдэлтийг даван туулахаар ажиллаж байна. Үүнээс гадна хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы шахуурга, хүүхдийн даралтны аппарат, халуун хөшиг зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдрүү өгөх ажлыг эхнээс шийдвэрлээд явж байна” хэмээн мэдээллээ.
‼️Бид бүх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа ч өвчлөл буурахгүй байна. Оны өмнө томуугийн дэгдэлт нэмэгддэг тул маскаа зүүх, дархлаагаа дэмжих, олон нийтийн ажилд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв 3 минутын өмнө
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүнд баяр хүргэжээ 27 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав 30 минутын өмнө
Б.Дэмбэрэл: Хилээр хөлдүү эм оруулж ирээд зарж байгаад нь маш ноцтой асуудал 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 1 цагийн өмнө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 7 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм 23 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна Өчигдөр
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт болно Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав Өчигдөр