БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Г.Оюунтуяа
8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх алба хаагчдыг Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцахыг захилаа.

Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын гэрээний дагуу 2007 оноос ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад жил бүр 80-130 хүртэл цэргийн алба хаагч суралцдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны 25 академи, их, дээд сургуульд 400 орчим хүн цэргийн 30 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Ерөнхийлөгч мөн сонсогч нарын хамт Москва хотын “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбарт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Д.Сүхбаатар 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энэ байшинд БНМАУ болон ЗСБНХУ-ын хоорондох найрамдлын гэрээ байгуулахад оролцсоны дурсгалд зориулан энэ самбарыг суурилуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна 6 цагийн өмнө
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв 7 цагийн өмнө
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүнд баяр хүргэжээ 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав 8 цагийн өмнө
Б.Дэмбэрэл: Хилээр хөлдүү эм оруулж ирээд зарж байгаад нь маш ноцтой асуудал 8 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 9 цагийн өмнө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 14 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна Өчигдөр
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр