БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ


Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй (Minimally Invasive Cardiac Surgery) мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэ зорилтын хүрээн 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг анх нэвтрүүлэн хийж эхэлсэн.

Тэгвэл энэ 2024 оны 12 дугаар сард Монгол Улсад анх удаа цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг (Minimally invasive direct CAB) амжилттай хийлээ.

Өвчүүний ясны голын зүслэгээр хийгддэг уламжлалт мэс засалд ойролцоогоор 20-30 см урттай сорви үлддэг бол цээжний зүүн хавирга хооронд хамгийн жижиг зүслэг ашиглан хийгдэж буй энэхүү мэс засалд хавирга хоорондын 7-8 см зүслэгээр хийгдэж байгаа тул мэс заслын дараах өвдөлт болон шархны халдварын эрсдэл маш бага, эдгэрэлт харьцангуй түргэн байгаа нь   хөнөөл багатай мэс заслын онцлог давуу тал болох юм.

Тус эмнэлэг 2024 оны 12 сарын 15-ны байдлаар зүрхний нээлттэй мэс заслын тусламжийг нийт 402 эмчлүүлэгчид үзүүлээд байна. Үүнээс 136 нь титэм судасны мэс засал байсан бөгөөд  титэм судасны хүнд хэлбэрийн нарийсалтай, зүрхний агших чадвар 49%-иас доош буурсан 60 эмчлүүлэгчид зүрхний титэм судас залгах мэс засал амжилттай хийлээ. Титэм судасны нийт хийгдсэн мэс заслын 47% нь дэвшилтэт технологи ашиглаж, Агшиж буй зүрхэн дээр хийгдсэн мэс засал байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна 7 минутын өмнө
Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв 43 минутын өмнө
Тэргүүн хамба Д.Жавзандорж шинээр сонгогдсон Католик шашны тэргүүнд баяр хүргэжээ 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав 1 цагийн өмнө
Б.Дэмбэрэл: Хилээр хөлдүү эм оруулж ирээд зарж байгаад нь маш ноцтой асуудал 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна 2 цагийн өмнө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэлнэ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно 7 цагийн өмнө
Б.Найдалаа: Хөвсгөл нуурт живсэн усан онгоц, машин тэргүүдийн заримыг нь буцаагаад усанд нь байрлуулвал яасан юм Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна Өчигдөр
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Суудлын автомашины дугуйнд 27 настай эрэгтэй дарагдсан байсныг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ Өчигдөр
Монгол улс стрессийн түвшнээрээ 197 орноос 106 дугаарт бичигдэж байна Өчигдөр
МОНГОЛЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРИЙГ “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭНЭ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт болно Өчигдөр