БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа

Г.Оюунтуяа
2026/08/05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд 2009 онд Иж бүрэн түншлэл, 2015 онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ.

Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлд боловсролын салбарт дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал,

  • Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй Энэтхэг–Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэд байгуулагдаж буй Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн төсөл хэрэгжиж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Энэтхэг Улс Монгол Улс, Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, нийслэлд хэрэгжиж буй сургууль болон, технологийн төвийг хурдан хугацаанд ашиглалтад оруулахад нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам хоорондын ажил хэрэгч, найрсаг харилцаа улам бэхжиж, Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг нийслэл хотын түвшинд дэмжин хөгжүүлэхэд харилцан нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 38 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22