БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа есдүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн салбар газрууддаа ажиллав.


  Сайд, салбар газрын дарга нарын багтсан томилолтын баг эхлээд Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг бүхий орон нутгийн бие даасан агентлаг юм. Нийт 33 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг тус газар нь салбарын сайдад хандан Ногоон байгууламжийн тухай хуулийг яаралтай батлуулах, Арвайхээр сум дахь дулааны цахилгаан станцын барилгын тодорхойгүй шалтгаанаар зогсоод байгаа ажлыг үргэлжлүүлэх, мөн тус станцын барилгын шугам сүлжээний ажлыг шийдвэрлэх зэрэг зургаан шийдвэрлэх шаардлагатай асуудлаа салбарын сайдад уламжиллаа.


Мөн цаашид улсын төсвөөр хийгдэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын тоо хэмжээг тус аймагт нэмэгдүүлэх, Ойн дагалт баялаг ашиглах журамд өөрчлөлт оруулах, улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр олгогдсон газрын сунгалтыг хурдан шийдвэрлэх, сунгагдах боломжгүй газруудыг чөлөөлүүлэх, аялал жуулчлалын чиглэлийн бизнес эрхлэгчдийн Ногоон зээл хөтөлбөрт хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг 10 гаруй хэрэгжүүлэх шаардлагатай асуудал байгааг онцлов


Үргэлжлүүлэн Онги-Таац голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийг нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Төрийн захиргааны байгууллага юм.

Тус сав газрын захиргаанаас салбарын сайдад хандан албан хаагчдын цалинг аймаг, суманд ажиллаж байгаа албан хаагчид ижил болгох, орон нутгийн нэмэгдлийг олгох, албан хаагчдын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх зэрэг долоон шийдвэрлэх асуудлаа танилцууллаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа 27 минутын өмнө
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа 52 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Жеффри Эпштэйнтэй хэдэн удаагийн уулзалт хийснийг нягтлах хэрэгтэй 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ 3 цагийн өмнө
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина 4 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ 5 цагийн өмнө
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Т.Даваадалай: Намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна Өчигдөр
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян Өчигдөр
​Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо Өчигдөр
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ Өчигдөр
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Өчигдөр
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? Өчигдөр
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна Өчигдөр