БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

Г.Оюунтуяа
2026/07/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж,  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлохоор төлөвлөж байна.

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Манай улсын  60 мянга гаруй иргэн БНСУ-д, солонгосын 1,600 орчим иргэн манай улсад оршин суудаг.

БНСУ 52 орчим сая хүн амтай. 6 хот, 1 бие даасан хот, 6 мужтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.88 их наяд ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 он гэхэд 40 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна.

Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 11 дүгээрт ордог. 2025 онд 709 тэрбум ам.долларын экспорт, 631 тэрбум ам.долларын импорт хийжээ.

Монгол, Солонгосын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн. 

Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авч байна.

Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт ордог.

Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.

Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулсан.

Одоо:

  • Солонго 1, 2 орон сууцны хороолол барих,
  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих,
  • 10 аймгийн төвд дулааны станц барих,
  • Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах,
  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах гэсэн таван төсөл хэрэгжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 10 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 11 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 12 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 14 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 16 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 17 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 18 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр