БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа

Г.Оюунтуяа
2026/07/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх 2009-2012 онд Монгол Улсын эдийн засаг анх удаа 17.5 хувийн өсөлтөд хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Ам.долларын ханш 1562 төгрөг байснаас 1219 төгрөг хүртэл буурч тогтвортой хадгалагдаж, Монголын эдийн засгийн түүхэнд ханш буурсан анхны тохиолдол болсон. Эдийн засгийн энэхүү өсөлт иргэдийн амьдралд шууд тусгалаа олж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсч 4,700 ам.долларын босгыг давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Өрхийн мөнгөн орлого 2008 онд сар тутам 363,594 төгрөг байснаас 2012 онд 819,996 төгрөг хүртэл өсч тухайн үеийн ханшаар 700 ам. долларт хүрсэн. 6 хувийн ипотекийн зээлийн тогтолцоо, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын суурийг С.Батболдын Засгийн газар эхлүүлсэн.

Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөдөлгүүр болсон Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцаан өгөх хувийн хэвшлийн компаниудын шийдвэрийг 2007 онд манлайлан гаргалцаж, Ерөнхий сайдын хувьд 2011 онд Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит хувьцаат компанийг байгуулан Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэрийг түүний Засгийн газраас санаачилж хэрэгжүүлсэн. Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг эх орны хишиг хэмээн хүртээх УИХ-ын шийдвэрийг 1072 хувьцаанаас гадна ахмад настнуудад 1 сая төгрөг, оюутнуудад сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр хэрэгжүүлсэн. Ингэснээр байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрийн хүртэх бодит өмч болгон үлдээсэн бөгөөд өнөөдөр энэхүү шийдвэрийн үр өгөөжийг иргэд ногдол ашгаар хүртсээр байна.

Мөн Оюу толгойн төслийн Монгол Улсад ногдох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, давхар татварын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, Монгол Улсад ногдох эдийн засгийн үр өгөөжийг 1 тэрбум ам.доллараар улам нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан анхны алхам болсон.

Мөн Ерөнхий сайдын хувьд Монголын эдийн засгийн форумыг санаачлан, Монголын хөрөнгийн биржийг Лондонгийн биржийн загвараар шинэчлэх, Европын Холбооны стандартыг техникийн болон засаглалын стандартаар нэвтрүүлэх, Кембрижийн олон улсын боловсролыг улсын 3 сургуульд жишиг хэлбэрээр эхлүүлэх, Канадын жишгээр төрийн албыг шинэчлэх зэрэг олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт шинэчлэлийн бодлогыг төрийн түвшинд дэмжиж хэрэгжүүлэх суурийг тавьсан бөгөөд эдгээр нь өнөөдөр ч Монгол Улсын хөгжилд үр өгөөжөө өгсөөр байна.

С.Батболд нь намын даргаар ажиллаж байхдаа буюу 2010 онд МАХН (Монгол Ардын Хувьсгалт Нам) гэж байсныг Монгол Ардын Нам хэмээх түүхэн уугуул нэрээ буцаан сэргээх санаачилгыг намын удирдлагуудтай хамтран гаргаж намын Их хурлаас шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь МАН зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай нам болон бүрэн шинэчлэгдсэн түүхэн өөрчлөлтийг баталгаажуулсан үйл явдал болсон.

1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжих эхэн үед Монголын анхны үндэсний хувийн үүрэн телефоны оператор, Скай их дэлгүүр, Чингис зочид буудал, Алтай кашмир зэрэг үндэсний томоохон бизнесийг үүсгэн байгуулж, Алтай Холдинг группийг байгуулсан. Өнөөдөр тус групп нь Монголын зах зээлд тэргүүлэгч үндэсний компаниудын нэг хэвээр байж, И-Март их дэлгүүр зэргээр дамжуулан 5,000 гаруй ажлын байр бий болгон, улсын төсөвт хамгийн өндөр татвар төлөгч топ аж ахуйн нэгжүүдийн нэг хэвээр байна.

Алтай холдинг группээ Монголын тэргүүлэх бизнес болгон хөгжүүлсний дараа тэрээр 2004 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгогдон ажилласан. С.Батболд Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад харилцааны сайдын албыг хашиж байхдаа Монгол Улсын иргэд АНУ-д 10 жилийн хугацаатай олон удаагийн визээр зорчих яриа хэлэлцээг амжилттай хийж гэрээг байгуулсан, Европын Холбоонд 7200 нэр төрлийн Монголд үйлдвэрлэсэн барааг татваргүй, квотгүй нэвтрэх GSP+ хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн, Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санаачилгыг гаргаж бэлтгэл ажлыг эхлүүлсэн зэрэг иргэд, бизнесүүдэд хүртээмжтэй олон ажлыг санаачилж хэрэгжүүлсэн.

Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1986 олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, Англи Улсад бизнесийн удирдлагын чиглэлээр 1989-91 онд суралцаж, барууны улсад Бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан анхдагч байсан. С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан туршлагатай парламентч, олон улсын эдийн засагч юм.

Спортыг дэмжигчийн хувиар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажиллаж, Алтайн бүрдэгүүд сагсан бөмбөгийн Үндэсний лигийн багийг үүсгэн байгуулж дэмжиж ирсэн.

Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, бизнесийн хөгжил, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор шагналаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 19 минутын өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21