БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МУГТ С.Билгүүн: Өнөөдрийг хүртэлх шатрын маань замнал дардан байгаагүй


Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн Шатрын болон шатрын бодлого бодолтын Ази тивийн анхны Их мастер Сумьяагийн Билгүүн сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ. 

-  64 буудал 32 дүрстэй хөлөгт тоглоомтой танилцан нөхөрлөж өглөө, өдөр, оройг үл ажран бэлтгэлээ хийж хавар, намар, зун, өвлийг ялгалгүй тэмцээн уралдаанд оролцож явсаар 22 жилийг ардаа орхижээ.

Энэ хугацаанд бусдаас оройтож унтаж, түрүүлж сэрж, утас компьютерийн тоглоомноос өөрийгөө бүрэн тусгаарлаж, найз нөхөд, хамаатан садантайгаа тоглох цагаа хумсалж шатар хэмээх гайхалтай спортод өөрийгөө бүрэн дайчилж Шатрын болон шатрын бодлого бодолтын Их мастер цолыг давхар хүртжээ.
Өнөөдрийг хүртэлх шатрын маань замнал тийм дардан байгаагүй ч сайн аав ээжийн хүчинд үргэлж толгой өөд зорьсон зорилгынхоо төлөө хичээж ирсэн бөгөөд "Монгол улсын гавьяат тамирчин" хэмээх эрхэм хүндтэй шагналыг авахад хамгийн том нөлөөг үзүүлсэн аав ээждээ хайртайгаа хэлэхийг хүсэж байна
Шатар анхлан заасан Мягмардорж багш, хамгийн чухал суурийг нь цутгаж өгсөн Дамдин багш, шатрыг спорт гэдгийг ойлгуулж өгсөн Лхагвасүрэн багш, мэргэжлийн тамирчин болгож өгсөн Шаравдорж багшдаа болон тухай бүрт нь тусалж дэмжиж зааж сургаж байсан Эрдэнэдорж, Ганбаатар, Болдбаатар, Конопка багш нартаа баярлалаа.
Тамирчин хүний амьдрал санхүүгийн сорилт бэрхшээлтэй тогтмол тулгарч байдаг бөгөөд энэ хүртэл дэмжиж ирсэн "Алдар" спорт хороо, "Сүлд" спорт хороо, ABChess шатрын академи, Монголын шатрын холбоо, Үндэсний шигшээ баг болон хувь хүн, албан байгууллага, найзууд, аав ээжийн найз нөхөд, хамаатан садан та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнгүйгээр өнөөдрийн энэ амжилтыг үзүүлэх боломжгүй байсан юм шүү.
Гавьяат тамирчин цолыг авлаа гээд ханаж тайвшрахгүйгээр өөрийгөө улам дайчлан Монгол улсынхаа нэрийг олон улс, тив, дэлхийд дуурсган мандуулахыг хичээхээ амлаж байна. Би өөрийн бэлтгэл сургуулилтыг шамдан хийхээс гадна залуу үеийн дүү нартаа зөвлөж, өсвөр үеийн шавь нартаа зааж сургаж Монгол улсдаа шатрын спортыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх болно




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21