БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

Г.Оюунтуяа
2026/07/06

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342213 суралцагч, хувийн өмчийн 154 сургуульд 70181 суралцагч, нийт 332 сургуульд 412394 суралцагч суралцаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуульд 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бүлэг дүүргэлт нь 46-аас дээш суралцагчтай 77 сургуулийн 1089 бүлэг байна. Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор 46-аас дээш суралцагчтай бүлгүүдийг задалж шинэ бүлэг үүсгэх, хамран сургах тойргийг шинэчлэх, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, хосолсон сургалтаар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Боловсролын яамнаас боловсролын салбарт зургаан багц шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд нийслэл нягт уялдан ажиллаж байна. Бид 2022, 2023 онд 30 орчим мянган хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй, сугалаа сугалуулдаг байлаа. Ингээд цэцэрлэгийн насны таван хүүхэд тутмын нэг нь хоцордог байсан. Үүнийг шийдсэн сайн туршлага бий. Энэ туршлага дээр үндэслэн тус ажлыг хэрэгжүүлэхээр нийслэл, Боловсролын яам хамтран ажиллаж байна. Энд хэд хэдэн шийдэл бий. 3000-аас дээш хүүхэдтэй сургуулиудын ачааллыг бууруулж бүтцийн өөрчлөлт хийнэ. Хоёрт, 46-аас дээш хүүхэдтэй ангиудын ачааллыг бууруулж, 35-аас доош оруулах ажлуудыг зохион байгуулна. Ингэхдээ хотхонд нь бага сургуулийн барилгыг түрээслэх, хувийн хэвшлийн сургуулийг авах, цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг авч ашиглах ажлуудыг зохион байгуулна. Мөн төрөлжсөн ахлах сургуулиудыг дүүрэг бүрд байгуулахаар төлөвлөсөн. 2026-2027 оны хичээлийн жилд дүүрэг бүрд нэг ахлах сургуулийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрөлжсөн ахлах сургуулиудыг төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. Үүнийг байгуулахдаа байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр түлхүү төрөлжүүлнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21