БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО


Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо. Хуралдааны эхэнд 2026.06.08-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бөгөөд 83.4 хувьтай байгааг ХЗДХЯ-ны Хяналт шалгалт, дотоод аудитын газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас танилцууллаа. 14 хоногийн хугацаанд 9400 гаруй гомдол мэдээлэл, 3061 гэмт хэрэг, 374, 528 зөрчил бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн 96.9 хувь нь зам тээврийн осол байгааг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд танилцууллаа.

ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд хорих ял эдэлж буй, суллагдах гэж буй болон суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, нийгэмд дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлснийг онцлов.

Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх модулыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тодруулбал ДХИС-ийн багш, оюутнууд хүүхдийн зуслангуудад ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдээлэл олгож эхэлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын агентлаг байгууллагуудын удирдлагуудад: 

* Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах

* Сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайланг гаргаж ирүүлэхдээ үр дүнд суурилан тайлагнаж байх

* Нийслэлийн 9 дүүргийн иргэдтэй уулзаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аяныг 7 дугаар сард багтааж зохион байгуулах,

* Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт Хууль бус ашигт малтмал олборлох, хариуцлагагүй уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна. Иймд тухайн газруудад очиж хуулийн дагуу шалгаж, дүнг холбогдох саналын хамт танилцуулах

* Үндэсний их баяр наадам болон COP17 олон улсын хурлын үеэр байгууллага бүр хариуцлага, бэлэн байдлаа сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах

* Фитнесээр хичээллэдэг тамирчдын хэрэглэдэг уураг болон бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд допингийн хориотой бодис агуулагдах эрсдэлтэй тул допингийн эсрэг хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13