БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсад төрийн айлчлал хийнэ

Г.Оюунтуяа
2026/07/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
2011 онд “Иж бүрэн түншлэл”,
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21