БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Г.Оюунтуяа
2026/07/03

Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 2450 орчим байдаг. Үүний 30 хувьд нь буюу 700 орчим талбайд засвар, арчлалт хийсэн. Мөн СӨХ-дын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг чиглэл өгч байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь тоглоомын талбайн засвар арчлалтыг дүүрэг хариуцдаг. Энэ талбайд нийслэл болон дүүргийн зүгээс засвар, арчлалтыг хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээд байна” гэлээ.

Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Нийслэлийн хэмжээнд нийтийн аж ахуйн болон хотхон, хорооллын эзэмшилд буй тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Шинээр тохижуулсан энэ тоглоомын талбай нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартын шаардлагуудад нийцсэн. Хотын стандартын шаардлагад хүүхдийн тоглоомын талбай нь хүртээмжтэй, хүүхдийн насны онцлогт нийцсэн байх ёстой гэж заасан байдаг бөгөөд тохиромжтой гадаргуутай байх ёстой” гэв.  

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Төгсбаяр тус дүүрэгт нийт 186 тоглоомын талбай байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлж байгаа талаар мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21