БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Г.Оюунтуяа
2026/07/02

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Энэ удаагийн шинэчлэлийн гол агуулга:

Монгол Улсын тэтгэврийн тогтолцоог олон давхаргат бүтэцтэй болгох явдал юм. Ахмад настны орлогын олон талт эх үүсвэрийг бий болгох, нийгмийн баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр бүхий 3 давхаргат тэтгэврийн тогтолцоотой байх, суурь тэтгэврийг өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид олгох, шимтгэл төлсөн хугацаанаас хамааруулан суурь тэтгэврийг нэмэгдүүлэх, суурь тэтгэврийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хийсвэр нэрийн дансны тогтолцоог өөрчлөх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, орлогоос тогтоож байгааг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлийг хийж байна.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан.

Тухайлбал:

Албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлөх;

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлөх;

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллах НДШ төлөхгүй байж болох;

Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох;

Хөдөлмөрийн зах зээлд дадлагажсан, ур чадвартай ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 15-24 насны суралцагчдыг нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр залуус суралцахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд дадлагажих, орлого олох, ирээдүйн ажил мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Энэхүү шинэчлэлүүд нь урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн чухал алхам болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21