БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МАЛЫН ЭМИЙН ХУУЛЬ БУС ХУДАЛДААЛАЛТАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 189 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУРААН АВЧ, ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Г.Оюунтуяа
2026/07/02

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг хууль бус малын эмийн худалдаа, түүнтэй холбогдсон хяналт шалгалтын талаар хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлж, зөвлөмж хүргэсэн.

Мэдээллийг тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас хууль хяналтын байгууллага, Нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд малын эмийн хууль бус худалдаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтад 24 аж ахуйн нэгж, 5 иргэн болон цахимаар малын эм сурталчилж, худалдаалж байсан 10 гаруй цахим хаягийг шалгасан бөгөөд шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн 43.4 хувь нь хууль, стандартын шаардлага хангаагүйг онцоллоо.

Хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилт хийгдээгүй, хадгалалтын болон шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Нийт 187 нэр төрлийн 12,545 ширхэг, 1,159 кг буюу 189.0 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, тэжээлийн нэмэлтийг хураан авч, 6 аж ахуйн нэгж, 3 иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ

Мөн хууль бусаар малын эм импортлон худалдаалсан этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар цуцалсан байна.

ЗӨВЛӨМЖ

Хяналт шалгалттай уялдуулан малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдүүдэд мал эмнэлгийн ерөнхий газраас дараах анхааруулга, зөвлөмжийг хүргэж байна.

Мал, амьтны эм импортлох тусгай зөвшөөрөлгүй, малын эмийн улсын бүртгэлд
бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй малын эм, био бэлдмэлийг худалдан авахгүй байх;

Малын эм биобэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурыг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхитэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх фэйсбүүкийн цахим хуудсаар хуулиар хориглосон хэлбэрээр малын эмийн зар сурталчилгаа явуулж буй иргэний гар дээрээс худалдан авалт хийхгүй байх;

Малын эм ханган нийлүүлэх байгууллага, малын эмийн сангууд нь үйл ажиллагаа
явуулах талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй эсэх;

Хэт өндөр үнэтэй малын эм тариаг худалдан авахдаа эмийн чанарын баталгаатай эсэх, гарал үүсэл, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулж байх;

Албан ёсны мал, амьтны эм импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр
дамжин нийлүүлэгдсэн эсэхийг магадлах;

Худалдаанд борлуулагдаж байгаа малын эм био бэлдмэлийн хүчинтэй хугацааг
нягтлах;

Малын эмчийн заавар зөвлөмж, үйлдвэрлэгчийн хэрэглэх зааврын дагуу хэрэглэх;

Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлтийн сав, баглаа боодол, хаяг шошго, тэмдэглэгээ хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталж хэрэглэх;

Хадгалалт, тээвэрлэлтийн горим хангаж худалдаалж буйд анхаарахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21