БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна

Г.Оюунтуяа
2026/06/30

"Монголын эдийн засгийн форум"-ын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, зөвшөөрөл, зохицуулалтын хүндрэлүүдийг бууруулан, төслийн ил тод байдал, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хот дараагийн хөгжлийн шатандаа шилжиж байна. Бидэнд өсөн тэлж буй зах зээл, хэрэгжүүлэх томоохон төслүүд, хувийн хэвшлийг дэмжих бодлого бий. Гэхдээ энэ хөгжлийг дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Хотын ирээдүйн өсөлт нь төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагуудын бодит түншлэлд тулгуурлана. Төр-хувийн хэвшлийн түншлэл нь зөвхөн санхүүжилтийн хэрэгсэл бус, эрсдэлийг зөв хуваарилах, төслийн чанар, менежментийн үр ашгийг дээшлүүлж, иргэдэд илүү чанартай үйлчилгээ хүргэх хөгжлийн механизм юм. Нийслэлийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, санаачилгыг нээлттэй хүлээн авч, шийдвэр гаргах үйл явцыг илүү шуурхай, ойлгомжтой, үр ашигтай болгохын төлөө тууштай ажиллана. Бид Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, ногоон, ухаалаг, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэлээ.

Энэхүү уулзалтын хүрээнд 

•    Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Дэд төвүүдийг түшиглэж орон сууцжуулах төслүүдийн талаар,  •    Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг Эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн талаар, •    Замын хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Хосбаяр Авто зам, нийтийн тээврийн төслүүдийн талаар танилцуулсан юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21