БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
2026/06/29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой энэхүү форум хоёр өдөр үргэлжилнэ.

Форумыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна” хэмээж Франц, Бельги, Болгар, Польш, Итали, Турк, АНУ, Канад, ОХУ-ын Элчин сайдын яамд болон нийт хөгжлийн түншүүддээ талархал илэрхийлэв.

Форумын эхний хэсэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн Монголын хөдөө аж ахуйн стратегийн санаачилгуудын танилцуулгыг хийж, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн газрын ахлах бодлогын ажилтан Жан Сяоруо Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, “Гараас гарт” (Hand-in-Hand) санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцууллаа.

Мөн стратегийн түншлэл, санхүүжилт, зах зээлийн тэлэлтийг эрэлхийлж буй 12 хөрөнгө оруулалтын төсөл хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж байна. Эдгээр төслүүд нь хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх материал, инноваци, биотехнологи зэрэг салбарын өндөр нэмүү өртөг шингэсэн шийдлүүдийг багтаажээ.

Форумын хүрээнд зохион байгуулагдаж буй панел хэлэлцүүлэг, илтгэлүүдээр дараах сэдвүүдийг онцлон хэлэлцэж байна. Үүнд:
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нэмүү өртгийн сүлжээ;
-Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, холимог санхүүгийн боломжууд;
-Олон улсын хөрөнгө оруулагчдын шалгуур, хүлээлт;
-Монгол дахь амжилттай хөрөнгө оруулалтын туршлага;
-Мах, сүү, ноос, ноолуурын салбарын экспортын боломж;
-Австралийн туршлагаас суралцах боломж;
-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний тогтолцоо;
-Нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн бодисын аюулгүй менежмент;
-Хөдөө аж ахуйн салбар дахь нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийн талаар тус тус хэлэлцэж буй юм.

Форумын үеэр хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт хайж буй аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалтууд зохион байгуулагдаж, бизнесийн түншлэл байгуулах, хөрөнгө оруулалтын хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээ болон Дэлхийн хүнсний форумын Монголын үндэсний залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн олон нийтэд нээлттэй ажиллаж байна.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг тэлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болж байна. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, инноваци, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах гарц, шийдлийг эрэлхийлж байгаагаараа онцлог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21