БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа


“Технологийн 7 хоног”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын өнөөгийн технологийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт болох "NEOCITY" болон "SKY PARK" төслүүдийн барилга угсралтын явц, тэдгээрт ашиглагдаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцох аяллыг зохион байгууллаа. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж бөгөөд энэхүү аялал төлөвлөгдсөн нэг ажил юм.

Аяллын эхний танилцсан төсөл бол Тесо пропертис группийн хэрэгжүүлж буй “Скай парк” төсөл юм. Төсөл нь 91 айлын тасаг зэрэглэлийн орон сууц болон sky park mall, office гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууц учир чанарыг эрхэмлэн орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлж байна. Тухайлбал 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй ган төмөр бетон хийцлэл, 3 давхар шилтэй битүүмж болон дулаан тусгаарлалт сайтай Unitized Curtainwall буюу өлгөмөл шилэн фасадны технологийг ашиглаж байгаа юм.

Аяллын баг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй “Неосити” төсөлтэй мөн танилцсан. Оршин суугчдадаа ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй төсөл юм. Мөн төслийн нэг гол давуу тал нь бие даасан ус, дулаан дамжуулах төв буюу ЦТП болон Heat pump, айл бүрийг цэвэр агаараар хангах ухаалаг агааржуулалтын систем юм. Эхний ээлжийн дөрвөн блок барилга ашиглалтад ороод байгаа бол үлдсэн дөрвөн блок барилга энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орох юм.

Энэхүү аяллыг ХББОСЯ, Барилгын хөгжлийн ТӨҮГ, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулсан. Оролцогчдын зүгээс барилгын салбарт ашиглаж буй орчин үеийн технологиудтай танилцах, туршлага судлах боломж олгосон чухал аялал болсон гэдгийг онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21