БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална


Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, системд нөлөө бүхий банкуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болгох, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь 20 хувь байхаар зохицуулалт хийсэн. Үүний дагуу системд нөлөө бүхий банкнууд 2022-2023 онд үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй ХК болсон билээ. 

Харин хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байлгах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалтууд тулгарч байгаа тул тус хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнийн өгч буй мэдээллээр хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж, 20 хувьд хүргэхийн тулд системд нөлөө бүхий нийт 5 банк зах зээлд 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж буй бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул байгаа үед энэ хэмжээний хөрөнгийг шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, хувьцааны үнийг унагах, цаашилбал, банкны тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Нөгөө талаас нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувь гэж заасан нь хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахааргүй, банкны үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжгүй хязгаарлалт учраас бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна.
Иймд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг системд нөлөө бүхий банкуудын хувьд 34 хувь хүртэл, бусад банкуудын хувьд 51 хүртэлх хувь байж болохоор тусгаж байгаа аж. Ингэснээр банк нь дотоод, гадаадаас стратегийн хөрөнгө оруулагч татах, улмаар компанийн үйл ажиллагаа, засаглалыг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой байна.
Мөн хуулийн төсөлд гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт, хяналт, шалгалтыг илүү тодорхой болгохоор тусгажээ. Хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд багтаан өргөн барьж, хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөж буй талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21