БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажил нь зөвхөн цагдаагийн байгууллагын чиг үүрэг биш! Үүнд хүүхдийн төлөөх байгууллага, эцэг эх, асран хамгаалагчид гээд хүн бүрийн оролцоо чухал байна.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар хүүхдийн төлөөх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулан, эхний ээлжид улсын хэмжээний 70 гаруй зусланд амрах 100 мянга орчим хүүхдэд, цаашид СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины хор хөнөөл болон хамгийн гол нь хариуцлагатай иргэн гэж хэн болох, иргэний журамт үүрэг гэж юу болох тухай, хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгох хичээл заах бэлтгэл ажлыг хангах талаар санал солилцож, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Хүүхэд аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болох тохиолдол буурахгүй, улам бүр нэмэгдсээр байгаа нь томчууд бидний хамгийн том АНХААРАХ асуудал болсон.

Жишээлбэл Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100.000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 100.000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд хүүхэд холбогдох нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг статистик тоо баримтаас харж болохоор байна.

Тодруулбал 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шижтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна.

Иймд хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай иргэн, иргэний үүрэг, оролцооны талаар хүүхдүүдэд ойлгуулах нөлөөллийг ажлыг жилийн турш тасралтгүй хэрэгжих байдлаар төлөвлөн нэн даруй эхлүүлж, эцэг эх, багш, хүүхдийн төлөөх байгууллага зэрэг бүх талын оролцоог нэмэгдүүлж, МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ болсон хүүхдүүдээ хамгаалахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21