БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгааг танилцууллаа. Цаашид энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдав.

Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгч, ногоон санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй төслүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд цаашид хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхэд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Хувийн хэвшлийн төлөөллүүд ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгож, хөрөнгө оруулалтын зориулалттай бүтээгдэхүүний хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бол арилжааны банкнуудын төлөөлөл цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, ялангуяа орон нутаг болон алслагдсан бүс дэх цэнэглэх станцын хүртээмж хангалтгүй байгаа талаар санал шүүмж өрнүүллээ.

Мөн цаашид хэрэглээ өргөжихийн хэрээр эрчим хүчний системд ачаалал үүсэх эрсдэл байгааг тэмдэглэж, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоотой бодлогын дэмжлэг шаардлагатайг онцоллоо.     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21