БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын Үндэсний банкны Ерөнхийлөгч Тимур Сулейменовтой уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтыг тус улсын Үндэсний банкны Ерөнхийлөгч Тимур Сүлейменов 2026 оны 4-р сарын 22-нд Үндэсний банкны байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтвортой хадгалах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хэрэгжүүлж буй туршлагын талаар санал солилцов.

Түүнчлэн хоёр тал худалдааны эрсдэлийг бууруулах, төлбөрийн эргэлтийг хурдасгах зорилгоор хил дамнасан төлбөр тооцоог хялбаршуулах, арилжааны банкнууд хооронд шууд корреспондент харилцаа хөгжүүлэхийг дэмжих, худалдааны санхүүжилтийг дэмжих аккредитив (LC), батлан даалтын ашиглалт, своп хэлэлцээ зэрэг бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Төв банкны дижитал мөнгө (CBDC)-ний чиглэлээр технологийн хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлыг ярилцаж, улмаар Алматы хотноо байрлах ОУВС-ийн Кавказ, Төв Ази, Монгол Улсыг хамарсан Техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх төв (CCAMTAC)-өөр дамжуулан Монголбанкны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мөн цаашид иргэд, бизнесийн орчныг дэмжих зорилгоор хил дамнасан төлбөрийн системийн нягт уялдааг хангах нь нэн чухлыг онцлон тэмдэглэв.

Уг уулзалт нь Монгол, Казахстаны төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн дэд бүтцийг уялдуулж худалдааны санхүүжилтийг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй 7 минутын өмнө
Түлш, шатахууны үнэ өсөхгүй 1 цагийн өмнө
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын Үндэсний банкны Ерөнхийлөгч Тимур Сулейменовтой уулзлаа 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 1 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь оффисын тэргүүнийг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна 2 цагийн өмнө
ХОТ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэх, өөрчлөх, чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулна 5 цагийн өмнө
Д.Цогтбаатар: С.Бямбацогт дарга уулзахаар очтол, нэгжүүл, утсаа хураалга гэнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улсаа аваръя холбооноос “Монгол сэхэх үү-Мөхөх үү” сэдвээр мэдээлэл хийнэ 7 цагийн өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ 22 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 22 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Өчигдөр
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ Өчигдөр
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй Өчигдөр
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. Өчигдөр
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ Өчигдөр
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө Өчигдөр