БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ


Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станц болон УБ-Трамвай төслүүдэд зарцуулна гэдгийг НИТХ-ын Зөвлөлийн хуралд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Л.Эрдэнэбадрах танилцуулгадаа “Энэхүү санал нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шалгуурт нийцэж байгаа бөгөөд нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байна. Гаргах үнэт цаасны санхүүжилтийн дийлэнх буюу 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын төсөлд, үлдсэн 50 тэрбум төгрөгийг УБ-Трамвай төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төвийн бүсийн ачааллыг бууруулах, 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. 

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг мэдэгдэхүйц багасгана. Төслийн барилга угсралтын үед 1600 гаруй, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох юм.

Харин УБ-Трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж, чанар эрс сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурах, агаарын бохирдол багасах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно. Төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих юм.
Нийслэлд дээрх мега төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч, иргэдийн амьдрах орчин сайжирна, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.

Нийслэл Улаанбаатар хот 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас /бонд/ гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21