БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү

Admin
Өчигдөр

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Бодь группын авилгын асуудлаар АТГ-т хандсантай холбоотойгоор байр сууриа ийнхүү илэрхийлжэээ.

- Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-н гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөөдөр маш ноцтой, жинхэнэ нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээж, АТГ-т мэдээлэл гаргалаа гэж бодож байна.  АТГ болон прокурор дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй:

1.Гэрчийг яаралтай хамгаалалтад авах; тэр гэрч бол Монгол Улсын тусгай тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хүчин чадалд халдаж буй нүүрсний хулгайг таслан зогсоох хүн гэж харж буй тул яаралтай хамгаалалтад авах.

2.Нотлох баримтуудыг устгаж буй талаар дурдагдсан бөгөөд үүн дээр яаралтай арга хэмжээ авах. Наад зах дэд сайдыг яаралтай чөлөөлөх. Энэ нөхөр ч олон зүйлтэй угаасаа холбоотой. Ганц нэгээс дурдаж болно.

-ХЗДХ-н дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Б.Энхбаярыг ХЗДХ-н сайдаар анх удаа томилогдоход зөвлөхөөр томилогдож ажиллаж байсан, улмаар Г.Занданшатарын Засгийн газарт Б.Энхбаярын “шахалт”-аар ЗГХЭГ-н Тэргүүн дэд дарга, дэд сайдаар томилогдсон “зузаан” ашиг сонирхлын холбоотойг илтгэж байна.

-Нүүрсний хулгай, хуйвалдааныг “нууц”-д авч төрийн, албаны нууц болгодог хор уршигт “Төрийн болон албаны нууцын тухай” хуулийг Д.Мөнх-Эрдэнэ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ЗГХЭГ-т газрын дарга байхдаа С.Баярцогтын удирдлага дор боловсруулж өргөн барьж батлуулж байсан. Энэ хуулийг манай намын Ж.Энхбаяр 2016 онд Аюулгүй байдлын БХ-ны дарга болоод зүтгүүлж батлуулж байсан. Бараг Ажлын хэсгийг ахалж байсан байх, хуулийн хувийн хэрэгт байх ёстой.

2016 онд Ч.Сайнханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэт ХХК-ийн монголын талын 51 хувийн хувьцааг Сангийн 25 хувь, ЗГХЭГ 26 хувийн хувьцааг эзэмшигч байсан шиг санагдаж байна, “Худалдаа хөгжлийн банк” оролцоотой бүлэг тус компанийн 49 хувийг ОХУ-с төрийн мөнгөөр шилжүүлж авсаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж хуралдуулахад ЗГХЭГ-ын төлөөлөл буюу тухайн үеийн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ очихгүй 49 болон СЯ-ны төлөөлөл хуралдаж Эрдэнэт ХХК-н ТУЗ-н шийдвэрийг 66 хувиар гаргадаг дүрмийн өөрчлөлтийг батлуулж эс үйлдэлээрээ ХХБ-ны бүлэглэлийн талд үйлчилж байсан байдаг.

-Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан АМНАТ-тай холбоотой Засгийн газрын тогтоолыг хянаж батлуулах, хуулийг гуйвуулж тайлбарлах ажлыг Д.Мөнх-Эрдэнэ гардан гүйцэтгэсэн. Энэ бас л нүүрсний хулгай болсон.

Энэ их нүүрсний хулгайн мөнгө Богд уулын амнууд дахь тэрбумын хаусд орсон гэдэг үнэн байх. Ийм учраас зарим хуульч нэртэй нөхөд ард түмний нэр барьж үл хөдлөхийн үнэлгээг байхгүй болгох ажлыг Цэцээр хийлгүүлж, түүнчлэн үл хөдлөх борлуулсаны татварыг байхгүй болгож гэрэл асдаггүй тэрбумын хаусуудыг нэр шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэж буй нь тодорхой байгаа шүү. Уг асуудлаар би иргэдийн анхны болон оршин сууж буй орон сууцыг борлуулбал татвараөс чөлөөлж, харин тусгай хамгаалалттай газар нутагт байгаа орон сууц хамаарахгүй байх тогтоолыг оруулж хэлэлцүүлсэн боловч зохион байгуулалттайгаар УИХ-н чуулган дээр унагасан. Тогтоолын төсөл нь ил тод байгаа.

3.Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцэл, тэдгээрийг БАЙГУУЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН, ДЭМЖСЭН ТӨРИЙН НУУЦАД АВСАН ХОЛБОГДОХ БҮХ ШИЙДВЭРИЙГ хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хуралд тайлагнах” гэсэн саналыг гаргаж хэний чиглэлээр, зөвшөөрлөөр оффтейк гэрээ байгуулаад байгааг ил тод болгоё гэснийг эхлээд дэмжсэн боловч чуулганы эцсийн хэлэлцүүлэг дээр 2026 оны төсвийн хуулийг батлахдаа хассан байдаг. Арга ч үгүй байж дээ ер нь.

Хуулийн байгууллага шударга ажиллах ёстой. Маш гүнзгий сүлжилдсэн нөхөд байгаа юм байна даа.

Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү‼️


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ 27 минутын өмнө
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна 1 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ 1 цагийн өмнө
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ 3 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 6 цагийн өмнө
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана 7 цагийн өмнө
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ 23 цагийн өмнө
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна 23 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА Өчигдөр
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ Өчигдөр
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Өчигдөр
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа Өчигдөр
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ Өчигдөр
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Өчигдөр
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү Өчигдөр