БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Г.Оюунтуяа
2026/02/05

“Тусгай замын автобус /BRT/”  төсөл нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. Энэхүү төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.

Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна.  Нарийвчилсан зураг төслийн батлагдсаны дараа газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлж эхэлнэ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зүгээс  LARP-ийн төлөвлөгөө, нийгмийн хамгаалал болон жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Ингэхдээ төслийн Зээлийн болон төслийн гэрээ, дамжуулан зээлдэх гэрээнүүд бүрэн хүчин төгөлдөр болсны үндсэн дээр санал гомдол хүлээн авах механизмыг ажиллуулахаар тохиролцжээ.

Дашрамд дурьдахад, төслийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулж, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж удирдлагаар хангах зорилгоор “Төслийн удирдах хороо”-г байгуулж ажиллахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 13 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 15 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 17 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 18 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 18 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 18 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 20 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 21 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21