БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав

Г.Оюунтуяа
2026/02/05

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр /2026.02.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Элчин сайд М.Игавахаратай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Тусгай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэмээгээд, үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хооронд туршлага солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх нь чухал гэдгийг тодотгоод үүнд парламент, ялангуяа парламентын бүлэг хоорондын харилцаа томоохон үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа.


Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-д хөрөнгө оруулалтын хөтөлбөр туссаныг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрбээр хүний, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх  “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдыг  зарчмын хувьд дэмжих эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна гэв. 


Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Их Хурлын даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, олон улсын байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед манай хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гар нийлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр 2026 онд хоёр орны айлчлал, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана гээд, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын даргын хувьд манлайлал үзүүлж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд баталсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар таатай мэдээлэл дуулгасанд сэтгэл хангалуун байна хэмээгээд  банкны шинэчлэлийг эрчимжүүлэх, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад та бүхний дэмжлэг чухал гэдгийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 26 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 33 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06