БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хүрээнд системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байршуулах болон холболтын схемийг боловсруулж байна. Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Төсөлд шаардлагатай бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан.

Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм. Үүний 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бали руу аялахаар бүртгүүлсэн ч захиалга нь баталгаажаагүй байна гэх гомдол бүртгэгджээ 33 минутын өмнө
2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл гарна 2 цагийн өмнө
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 18 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм 19 цагийн өмнө
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн мэдээллийг шалгаж байна 19 цагийн өмнө
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 20 цагийн өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 23 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 23 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА Өчигдөр
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ Өчигдөр
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30