БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмээчдэд ард түмнийхээ өмнөөс баяр хүргэлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцлоо.

Төрийн тэргүүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа.

Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөр нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг онцоллоо.

Өсвөр тэмээ, ингэний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай хэмээн үнэлэгдэж, дэлхийн зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг дурдав.

Ерөнхийлөгч Мандалговь хотноо болсон тэмээчдийн улсын V зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.  

20 жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг хэллээ.

“Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг тэмдэглэлээ.    

Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг хэллээ.

Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, “Соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл”,  “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцлээ.   

Улсын хэмжээнд 19 тэмээчин Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

Дэлхийд хоёр сая гаруй хос бөхт тэмээ байдгийн 500 мянга буюу дөрөвний нэг нь манай улсад байдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил тодорхой хуваарийн дагуу аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 1 цагийн өмнө
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 4 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 9 цагийн өмнө
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ Өчигдөр
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо Өчигдөр
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ Өчигдөр
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 2026/03/10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна 2026/03/10
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 2026/03/10
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2026/03/10
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа 2026/03/10
Өмнөд Солонгос цуврал алуурчин гэгдээд буй эмэгтэйн зургийг олон нийтэд дэлгэлээ 2026/03/10
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 2026/03/10