БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна

Admin
1 цагийн өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж. 

ТҮЦ бол нэг талаас хүний амь амьдралаа залгуулах арга хэрэгсэл хэдий ч нөгөө талаас нийгмийн аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц сүлжээ. Хамгийн нэгдүгээрт, чанаргүй бүтээгдэхүүн, ялангуяа түргэн хоол, хамгийн хямд чихэр, чипс, бэлэн гоймон зэргийг зарж борлуулдаг. Тэдгээр бүтээгдэхүүний хугацаа, чанар, аюулгүй байдалд огт хяналт тавих боломжгүй. Худалдаж аваад хордлого болбол хэн ч хариуцлага хүлээхгүй. Дараагийн ээлжинд хотыг өнгө үзэмжгүй, замбараагүй харагдуулдаг. Бусдын зорчих хөдөлгөөнд саад болдог. Шөнө, оройн цагаар ажилладаг нь архи, тамхи нууцаар борлуулж, гэмт хэрэг үүсэх эхлэлийг ч бий болгодог. ТҮЦ үеэ өнгөрөөсөн. ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна. Өнөөдөр хэн ч хүүхэддээ хор худалдаж авахыг хүсэхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлж байна 1 цагийн өмнө
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно 23 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД Өчигдөр
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аяны шилдгүүдийг шагнаж, урамшууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 4425 иргэний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа Өчигдөр
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
С.Амарсайхан: Төрийн өмчийг бөөндөж хувьчилах нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт оруулна Өчигдөр
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ Өчигдөр
Тархмал эх үүсвэр төслийн хүрээнд гэр хорооллын 43 мянган өрхийг дулаанаар хангана 2025/12/25
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 2025/12/25
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 2025/12/25
Улаанбаатарт -14 хэмийн хүйтэн байна 2025/12/25
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2025/12/25
ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙН ТАЛД ИЛҮҮ ЧАМБАЙРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ 2025/12/22
​Б.МӨНХТАМИР: УСНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА 2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2025/12/22
ОБЕГ: ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2025/12/22
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ 2025/12/22
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 2025/12/22