БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

Г.Оюунтуяа
2025/12/16

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч,  хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ  88 байгууллагын 1,268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая  хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн  дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.


Цааснаас цахимд шилжихэд технологоос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг  үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн гэлээ. Тодруулбал, хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэсэн. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг  төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвттрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.


Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, govstack шийдэл нь улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.


Дараа нь Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яап ван Хиердэн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд аль ч улсын Засгийн газруудад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгааг онцлоод үүний хамгийн чухал асуудал нь үр нөлөөтэй, үр ашигтайгаар бүх түвшинд нэгдмэл хандлагаар ажиллах шаардлагатай байна гэлээ.


Монгол Улсын хувьд энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил, амжилтад хүрсэн. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш их амжилт олсон. Иймд өнөөдөр цахим дижитал шилжилтийг орон нутаг, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэхээр болж буйд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас онцгой анхаарч, тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда үг хэлсэн.


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын дижитал шилжилтийн ирээдүйд стратегийн чухал хэлэлцүүлэг болж буйг тэмдэгдлээд дэлхийн бөмбөрцгийн газар зүйн байршлаас үл хамааран нас, хүйс, ажил мэргэжил, орлого, үл харгалзан дижитал шилжилтийн үр нөлөөг нь  хүн бүхэн хүртэх ёстой гэж үздэг гэлээ.

Олон улсын Азийн холбооны байгууллагаас Азербайжаны нийслэл Баку хотноо 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд салбарынхаа хөгжлийн бага хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаас улс орнууд дижитал шилжилтийг хурдасгах, эрчимжүүлэх, хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах шийдвэр гарган хамтран ажиллахаар тогтсоныг дурдаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “e-mongolia” хөтөлбөр их хувь нэмэр оруулж байгаа гэв.

Мөн тэрбээр, Монгол Улс дижитал, инновац, дэд бүтцэд хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд бүх түвшинд харилцан уялдаатай, мэдээллээ чөлөөтэй солилцож, боловсруулалт хийдэг хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  зорилтуудыг хэрэгжүүлэхэд  бид дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд байна гэдгээ  мэдэгдлээ.


Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвийн хүрээнд болж, чиглүүлэгчээр нь Улсын Их Хурлын гишүүн, Инновац, Цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар ажилласан юм. Мөн хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда Олон улсын цахилгаан холбооны байгууллагын танилцуулгыг хийсэн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран “Монгол Улсын дижитал шилжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: Ололт амжилт, хэрэгжиж буй төслүүд, гол бэрхшээлүүд болон сургамж, стратегийн чиглэл, зорилтууд”, Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак/GovStack/ төслийн ахлах менежер Набхонил Рой “Төрийн нэгдсэн /Whole-of-Government/ дижитал шилжилтийн ойлголт, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 22 минутын өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 24 минутын өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 15 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 18 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02