БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Булгантуяа: Айлд архидсанаар хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт согтуурсан этгээд хариуцлага хүлээнэ

Г.Оюунтуяа
50 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн санаачилсан хуулийн талаар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан, анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан, анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан, хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй болох асуудлыг хуульчилсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтнууд одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.

Сум, хороо бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болж хүүхэд хамгааллын асуудал хорооны засаг дарга, сумын цагдаагийн хавсран хийдэг ажил биш мэргэжлийн хүн 100% хариуцан хийдэг ажил болсон. Энэ хуулийг мэргэжлийн судлаачид, хүүхэд хамгааллын ТББ-ууд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулж, одоо ч хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэдэг заалт орсон. Энэ заалт хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн “6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт байсан бөгөөд энэ заалтын дагуу хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг торгох зохицуулалт үйлчилж байсан (одоо ч үйлчилж байгаа).

Эрх нь зөрчигдөж, эрсдэлд орж байгаа хүүхдүүдийн 70% орчим нь гэртээ, үүний цаана ахуйн архидалт, эрхийг нь хангаж, хамгаалахгүй байгаа, эрсдэлд оруулж байгаа асран хамгаалагчид байна. Үүнийг бид бууруулахгүйгээр хүүхдийн эрх ярих боломжгүй юм. Тиймээс хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсан хэмээн үзэж хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Та архи уугаад гэртээ хариад хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэхээр байвал хариад хэрэггүй байх. Хүүхэд, гэр бүл тань гэртээ аюулгүй байх эрхтэй, та түүнийг хангах үүрэгтэй.

Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол улс төржих асуудал биш, сошиалаар намайг гутаан доромжлоход ашиглах сэдэв биш. Бид хүүхдийн хүчирхийлэл болохоор сошиалаар сэвээд, бухимдаад өнгөрөх биш хүүхдийг эхнээс нь эрсдэлд оруулахгүй байхад бүх хүн, бүх талаар ажиллах ёстой" хэмээсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 13.677 тохиолдол батлагдаж, 11 нас баралттай байна 3 минутын өмнө
Х.Булгантуяа: Айлд архидсанаар хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт согтуурсан этгээд хариуцлага хүлээнэ 50 минутын өмнө
ДОХ: Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулья 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Багануур дүүрэгт биедээ зүсэгдсэн шархтай хоёр хүний цогцос олджээ 1 цагийн өмнө
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм 2 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 31 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 3 цагийн өмнө
ӨНӨӨДРӨӨС ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна 4 цагийн өмнө
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 2025/11/28
А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКС, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН 2025/11/28
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар НЭМГ-тай бодлогын нэгдсэн уялдааг хангаж ажиллахаар санал солилцлоо 2025/11/28
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН ГАМШГИЙН ДАВТАМЖ, ХОХИРОЛ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА 2025/11/28
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2025/11/28
ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2025/11/28
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээн 2025/11/28
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2025/11/28