БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ

Г.Оюунтуяа
2025/11/18

рөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 21 дэх удаагийн “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн “Степпе арена” цогцолборт эхэллээ.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож баг тамирчдад амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, тэмцээний нэр хүнд, хамрах хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, тамирчдын ур чадвар, амжилт дээшилж, гардан тулааны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын тоо өсөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэмцээн нь “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгоход  чиглэсэн олон ажлын нэг гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжихээ хэллээ.

Тэмцээнийг “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, “Бие хамгаалах урлагийн холбоо”, клуб, нэгдлийн тамирчид, хувь хүмүүс эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөнө.

Жин тус бүрээр эхний гурван байрын эзнийг тодруулахаас гадна “Тулаан”, “Өөрийгөө хамгаалах” төрөлд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой тамирчинд Улаан брет малгай олгох юм.

Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч”, тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, “Өөрийгөө хамгаалах төрөл”-д “Шилдэг ур чадвартай тамирчин” шалгаруулна.

Түрүүлсэн багт Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом олгох бөгөөд  гурван жил дараалан түрүүлбэл цомыг үүрд хадгалуулах юм.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

“Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилсан юм.

1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.

1998 оноос эмэгтэй тамирчид, хүүхэд, залуучуудыг насны ангилал, жингээр оролцуулж эхэлсэн. 2003, 2008, 2013 онд Орос, Украйн, Казахстан, Иран, Япон, Чех, Солонгосын тамирчид оролцож байлаа.

Тэмцээнээс Холимог тулааны дэлхийн хошой аварга Ж.Нарантунгалаг, Олон улсын каратэгийн хошой аварга, Дэлхийн таеквондогийн аварга Ө.Гантөмөр, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв нарын тамирчин төрөн гарчээ.

Манай улсад тулааны урлагийн 20 орчим төрлөөр 50 гаруй мэргэжлийн холбоо, клуб, 1,000 орчим секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий 4 цагийн өмнө
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 5 цагийн өмнө
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ 6 цагийн өмнө
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд 7 цагийн өмнө
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал 8 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ 8 цагийн өмнө
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ 8 цагийн өмнө
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно 10 цагийн өмнө
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал 23 цагийн өмнө
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал 23 цагийн өмнө
Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан" Өчигдөр
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 2025/12/12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 2025/12/12
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 2025/12/12
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна 2025/12/12
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/12/12
ҮЙЛ ЯВДАЛ: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ 2025/12/12