БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хүрэлсүх: Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ. Тус илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээнд "Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31 дүгээр Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Ардын нам бол XX зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж, НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ.

Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. Монгол Ардын нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн Монгол Ардын намд өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ.

Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ.
Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно. Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна. Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой.

Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Их хурлын төлөөлөгч, эрхэм журмын нөхөддөө аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай" хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Баярбаатар: Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй 31 минутын өмнө
У.Хүрэлсүх: Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм 2 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой 3 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна 3 цагийн өмнө
Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа 4 цагийн өмнө
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн 23 цагийн өмнө
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ЭВ НЭГДЛИЙН УРИАЛГА ГАРГАВ Өчигдөр
Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав Өчигдөр
Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд ₮884 тэрбум зориулна Өчигдөр
Явган зорчигчдыг мөргөсний улмаас нэг иргэн амиа алджээ Өчигдөр
О.Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд хүүг минь хутгалсан байна Өчигдөр
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй Өчигдөр
Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
​Х.Нямбаатар: МАН эв нэгдлээ хангаж, хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй Өчигдөр
ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Өчигдөр
Д.Энхтуяа: Ахмадуудынхаа тэтгэврийг хувиар бус, мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ Өчигдөр