БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ

Г.Оюунтуяа
2025/11/06

Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг суурин харуулуудын мэдээллээр Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, МҮОНРТ, Монгол газар, Яармаг орчимд агаар бага бохирдолтой. Шархад, Мишээл экспо, Богд хааны ордон музейн орчим агаар цэвэр, бусад газруудад агаарын чанарын индекс хэвийн байгааг ойрын өдрүүдэд мэдээлж байгаа.
Тэгвэл агаарын чанар сайжирч байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт болон дуудлагын тоо багассан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2025 оны аравдугаар сард эрүүл мэндийн байгууллагууд нийт 33,862 дуудлага хүлээн авсан. Үүнээс 3804 буюу 11.2 хувь нь томуугийн дуудлага байгаа юм. Энэхүү 2025 оны аравдугаар сарын байдлаарх томуугийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.7 хувиар буурчээ.
2024 оны аравдугаар сарыг 2025 оны аравдугаар сартай харьцуулахад томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 3850-иар буюу 8.1 хувиар буурсан. Харин 0-5 насны хүүхдийн өвчлөл 5946 тохиолдлоор буюу 12.5 хувиар буурсан байна.
2025 оны агаарын чанарыг 2024 оны байдалтай харьцуулахад агаар бохирдуулагч хамгийн аюултай бодис 2.5 микрометрээс бага нарийн тоос буюу PM2.5 тоосонцор бууралттай. Мөн хүхрийн хий, угаарын хий багассан үзүүлэлттэй байгаа юм. Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг эдгээр хорт бодисын агууламж тодорхой хэмжээнд буурч байгаа нь томуу, томуу төст өвчний тархалт, дуудлагын тоо буурахад нөлөөлснийг эмч нар хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 12 цагийн өмнө
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА 13 цагийн өмнө
Франц дарсны “үнэн төрх” 15 цагийн өмнө
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ 16 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 17 цагийн өмнө
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 17 цагийн өмнө
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 18 цагийн өмнө
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 19 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 20 цагийн өмнө
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна Өчигдөр
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ Өчигдөр
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ Өчигдөр
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ Өчигдөр
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно Өчигдөр
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Өчигдөр
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана Өчигдөр
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ Өчигдөр