БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар түлшний хангамжийн асуудлаар хорооны Засаг дарга нартай уулзлаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай уулзлаа.  Нийслэлийн хэмжээнд 400 орчим түлш борлуулах цэг ажиллаж буй. Цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэллээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрхүүд байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлж байгааг хотын даргад уламжиллаа. 

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нүүрсний хангамжийг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж байгааг онцолж, үргэлжлүүлэн “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг шинэчлэх нь юун түрүүнд чухал бөгөөд түлшний хулгайн асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. 12 дугаар сард агаарын инверс тогтоогүй үед агаарын бохирдлыг хэмжиж, үр дүнгээ дүгнэнэ. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Төрийн ажлыг хариуцлагатай хийх ёстой. Мөн том метр кв-тай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал яригдаж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, дээрх айл өрхүүдэд түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажилла. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 44 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 51 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 7 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06