БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Шинэ хоршоонд" 99 мянган иргэн нэгдэж, 58,5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ


"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдын амьдралын чанар сайжирч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг сайжруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэхүү хөдөлгөөн нь малчдын санхүүгийн ачааллыг бууруулах, орлогыг тогтвортой байлгах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөдөө орон нутагт жижиг, дунд бизнесүүдийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд 99 мянга гаруй иргэн нэгдэж, 10 мянга гаруй шинэ хоршоо байгуулагдаад байна. Түүнчлэн, нийт 844 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 58.5 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. 

Малчид өмнө нь арилжааны банкнаас жилийн 20-22 хувийн хүүтэй зээл авч байсан бол "Шинэ хоршоо" хөдөлгөөн 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж, санхүүгийн дарамтаа бууруулан, амьдралын чанараа сайжруулах нөхцөл бүрдэж байна.
Хөнгөлөлттэй зээлийг 14 төрлийн чиглэлээр олгож байгаа бөгөөд үүнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваан авч үзвэл: 69.4 хувь нь тэжээвэр амьтны аж ахуй, бойжуулалт, бордоо, мал үржүүлгийн чиглэлд, 17.7 хувь нь хүнс, түүхий эд боловсруулах үйлдвэр, цех байгуулах болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд, 7.7 хувь нь дэд бүтэц, агуулах, техник, барилга байгууламжид, 5.5 хувь нь малын тэжээл, тэжээлийн ургамал, үйлдвэрлэлийн чиглэлд тус тус олгогдсон байна.

Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр малын үүлдэр угсаа 57.7–63.9 хувь болж сайжирч, өвс тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 34.6–37.9 хувь хүртэл өссөн байна. 

Мөн малын хашаа саравчийн хүртээмж 31.3–34.5 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 19.6–23.2 хувь, мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэдлэг 15.3–19.7 хувь болж нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарт чанарын ахиц гарсны илрэл болж байна. Үүнээс гадна ажиллах хүчний хангамж 9.8–11.6 хувь, тэжээл тариалах газрын хүртээмж 9.7–9.9 хувиар тус тус өсөж, орон нутгийн хөгжил, малчдын аж амьдралд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21