БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭГТГЭЖ, ЦАХИМЖУУЛСНААР НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛНО


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс хамтраад "Өгөгдлийн хүч: Ажлын байр ба Нийгмийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Яап Ван Хиерден нар оролцлоо.
Монгол Улс "Алсын Хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогодоо Хүний Хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгон тунхагласан.

Үүнд ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлыг 50 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 * Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэх

* Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн эдийн засгийн хүнд нөхцөлд орох магадлалтай малчдыг эмзэг бүлэгт өртөх эрсдэлийг бууруулах, тэтгэмжийг илүү оновчтой, цаг алдалгүй хүргэх буюу “Дасан зохицох нийгмийн хамгаалал”-ын үйлчилгээг бүрдүүлэх

Мөн залуу гэр бүл, орлого багатай иргэдэд боломжит үнэтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавин ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээгээр бус, бодит үр дүнгээр хэмжиж, нийт хүн амд бус, "Хэнийг ч орхигдуулахгүй" зарчмаар хамгийн эмзэг, зорилтот бүлэгтээ хүрч ажиллах нь чухал юм. Үүний тулд нэгдсэн, бодит цагийн, нарийвчилсан өгөгдөл шаардлагатай байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран Засгийн газрын мэдээллийн сангуудыг нэгтгэх эхний алхмуудыг хийж, нэгдмэл, цахим удирдлага руу шилжихээр ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21