БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ЫН ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ж.ЭНХБАЯР САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ


Манайд төрөөс татаас авдаг хэдэн салбар бий. Гомдоллохдоо хүрвэл хамгийн их төрд гомдож, хэл ам таталдаг хэрнээ дэмжлэг авахаараа тас нууж ирсэн. Тэдний нэг нь гурил үйлдвэрлэгч нар. Засгийн газраас 2021-2023 онд гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй гэж заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй. ШӨТХГ-аас гол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг судалж үзэхэд:

  • Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  • Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  • Од групп дээд гурил 95.5 хувиар
  • Од групп нэгдүгээр гурил 70 хувиар
  • Алтан тариа дээд гурил 64 хувиар
  • Алтан тариа нэгдүгээр гурил 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан байдаг.

Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан ч тэд үнээ нэмсээр...

Засгийн газар аргаа барахдаа гурил үйлдвэрлэгчдийн монополчлолд цэг тавихын тулд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох зорилгоор УИХ-аар импортын гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Хуулийг дагалдуулан УИХ-ын 31 дүгээр тогтоолыг батлуулж байлаа.

Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай энэ тогтоолд: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, гурилын үнийн зохистой түвшнийг хадгалах зорилгоор Хүнсний тухай хуульд заасны дагуу гурилын эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан импортлох гурилын нэр төрөл, тоо хэмжээг жил бүр тогтоох, хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 000 тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах” гэсэн маш чухал заалт орсон.

Харамсалтай нь энэ тогтоолыг Засгийн газар биелүүлсэнгүй. Хүнс, хөдөө аж ахуйн яам ч тоосонгүй. 

Хэрвээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан энэ тогтоолыг Засгийн газар биелүүлсэн бол өнөөдөр бид гаднаас өндөр үнэтэй улаанбуудай худалдан авахгүй, гурилын үнэ нэмэх тухай асуудал яригдахгүй байх боломжтой байв.

Хөдөө аж ахуйн яамныхны хэлж байгаагаар нөөцөд 5 мянган тонн л улаанбуудай байгаа сурагтай. Энэ жил хаа сайгүй гантай, ялангуяа Төв, Сэлэнгэ аймаг ургац алдсан. Одоо 100 мянган тонн улаанбуудай импортоор авахаар болсноо Ж.Энхбаяр сайд зарлаж байна. Мэдээж импортын өндөр үнэтэй буудай авсан учраас гурилын үнэ өснө. Дахиад л иргэдийн нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ.

Энэ бол УИХ-ын тогтоол, шийдвэр, хуулийг уландаа гишгэж орхисны хар гай. Хуулиа мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй, УИХ-ын тогтоолоо хангаж ажилладаггүй Ж.Энхбаяр сайдад хариуцлага тооцох цаг болжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21