БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна

Г.Оюунтуяа
2025/09/15

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн гишүүн Б.Жаргалангийн санаачлагаар Азийн Эмэгтэй парламентчдын бүлэг 2025 оны чуулга, уулзалтаа Монгол Улсад зохион байгуулж байна. "Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдэвт чуулганы нээлтийн хуралдаан өнөөдөр (2025.09.15) Улаанбаатар хотноо Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.



Өнө мөнх хөх тэнгэрийн орон Монгол Улсад морилон ирж, чуулганд оролцож буй Азийн улс орнуудын эмэгтэй парламентчдад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан талархахын зэрэгцээ амжилт хүсэв. Тэрбээр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогод онцгой ач холбогдол өгөх нь улс орны ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс юм. Гэтэл дэлхий дахинаа ядуурлын түвшинд эмэгтэйчүүдийн өртөх нь их, цалингийн ялгавартай, хөдөлмөрийн мөлжлөг элбэг, санхүүгийн мэдлэг хомс, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлийн барьцаа хөрөнгө бага, эдийн засгийн хувьд хараат зэрэг асуудал байсаар байна. Монгол орны хувьд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутагтаа анх удаа албан ёсоор 2025 оны 4 дүгээр сард эхлүүлсэн гэв.



Хамтран зохион байгуулагч Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийг хариуцсан захирал Андреас Кляйн чуулгад оролцогчдод хандан, Конрад-Аденауэрын Сан 2011 оноос эхлэн Азийн 40 гаруй эмэгтэй парламентчтай хамтран эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, улмаар 2014 онд Сингапур Улсад Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлэг албан ёсоор байгуулагдсан. Эв санааны нэгдлийн онцгой тавцан ийнхүү бий болсон.

Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлэг нь Ази тивийн хэмжээнд эмэгтэй парламентчдыг тогтмол цуглуулдаг анхны бүс нутгийн сүлжээ болсон. Эмэгтэй манлайлагчид харилцан туршлага хуваалцаж, бодлогын шинэчлэлийг хамтдаа боловсруулах боломж олгодог онцлогтой хэмээлээ.



Харин чуулганы үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан тавьсан юм. Тэрбээр Олон Улсын Ардчиллын өдрөөр Азийн улс орнуудын эмэгтэй парламентчид эх оронд минь чуулж байгаад ихэд талархаж байна гээд, энэ удаагийн уулзалт Монголын ардчиллын хувьд онцгой цаг үед тохиож байна. Учир нь бид ардчилсан хувьсгалынхаа 35 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ой нь ардчилсан институтүүдийг бий болгох, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийн төлөөх амаргүй тэмцэл, амжилтыг байнга сануулдаг юм. Энэ тэмцэлд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог үгүйсгэх аргагүй. Цаашид бид бүтэц саад бэрхшээлийг арилгах, хэвшмэл ойлголттой тэмцэх, эмэгтэйчүүд улс төрд амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Улс төрийн манлайллыг бий болгохын тулд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх нь зайлшгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.



Энэхүү чуулга уулзалтыг бид жендэрийн тэгш байдал, эдийн засгийн чадавхжуулалтад үзүүлэх тууштай байдлаа бататгах боломж болгон ашиглая. Бид хамтдаа илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой ирээдүйг бүтээж чадна хэмээн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер онцлов.



УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсээд, энэхүү чуулга уулзалт нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд чухал ахиц дэвшил авчрах боломжийг нээж байна. Хэлэлцэх асуудал, санаачилгууд нь онолын төдий бус, бодит өөрчлөлт, шинэчлэл, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүчирхэг эхлэл болно гэдэгт итгэж байна гэсэн юм.



Чуулга уулзалт маргааш таван салбар хуралдаанаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 9 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 11 цагийн өмнө
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 13 цагийн өмнө
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 14 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 14 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 14 цагийн өмнө
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 15 цагийн өмнө
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 17 цагийн өмнө
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо Өчигдөр
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 2026/10/21