БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 81 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
2025/09/12

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувийн хэрэгжилттэй байна. Тодруулбал, дулаан хангамж 87.4 хувь, цахилгаан хангамж 77.8 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бэлтгэл ажил 76 хувь, Ус сувгийн удирдах газар 76 хувь байна. Түүнчлэн цахилгаан шатын шинэчлэл 75 хувь, орон сууцны дулаалга 71 хувь, автозамын замын шинэчлэлийн ажил 85 хувь, боловсролын салбар 75 хувь, эрүүл мэндийн салбар 87.5 хувь, зам цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд болон дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 6.07 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон УБЗАА-ны “Өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний зардал”-аас шийдвэрлэжээ. Одоогоор дээрх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 5 цагийн өмнө
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА 5 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна 7 цагийн өмнө
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо 10 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 12 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13