БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Баячууд"-ын хүүхдүүдэд нүүрээ цөмлүүлсэн хүүг яллагдагчаар татах эсэх шүүх хурал эхэллээ


Монголын нөлөө бүхий бизнесмэнүүд болох "Таванбогд" группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан "ЖЕМ интернейшнл" группийн эзэн Ц.Цэрэнпунцаг нарын хүүд зодуулж нүүрний яс болон нүдний ухархаагаа цөмлүүлсэн хохирогчийг яллагдагчаар татах, Монгол Улсаас гарах эрхийг нь хязгаарласан хилийн хориг тавих яллагдагч нарын хүсэлтийн дагуу өнөөдөр шүүх хурал 13:00 цагт эхэллээ.

Энэ хэргийг үйлдэж яллагдагчаар татагдаад байгаа Э.Тэмүүлэн, Ц.Санжаачоймпил хочрыг 30 хоног баривчлан шалгаад саяхан гаргасан бөгөөд тэднээс авсан шилжилгээгээр тухайн үед хар тамхи татсан нь илэрсэн юм. 

Харин "Таванбогд" группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх Ц.Баатарсайхан энэ хэрэгт холбогдсон хүүгээ хар тамхины шинжилгээнд оруулалгүйгээр долдугаар сарын 23-ны шөнө хил давуулан нисгэж, оргон зугатаалгасан бөгөөд өнөөдрийг хүртэл Монголын цагдаа баривчилж авчираагүй, барьж хориогүй сул явж байгаа билээ. 

Хэргийг сануулбал:  Энэ оны долдугаар  сарын 18-19-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 -ын орчимд байрлах “Cante” гэх шөнийн цэнгээний газрын гадна гарсан гэх бөгөөд нийт 10 гаруй залуус хэргийн газарт байсан байж болзошгүй байна. Тодруулбал,  хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нараас гадна  “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү нар байжээ. Тэдэнд  Эрүүгийн хуулийн 11.6 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр яллагдагчаар татсан. 

Саналыг шүүх 13:00 цагт хэлэлцэхээр товлосон бөгөөд хохирогч С шүүхийн танхим руу орлоо.






0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21