БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ


Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Өмнөд Азийн орнуудын үер, ган, хар салхи, агаарын хэт халалт зэрэг цаг уурын аюулт үзэгдлийн давтамж болон эрчим нэмэгдсээр байна. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан Энэтхэгийн Цаг уурын алба лхагва гарагт тус хотод аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна. Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулсан зөвлөмж гаргаж, хотоос явах болон ирэх нислэгүүд саатаж байгааг анхааруулсан байна. Мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн санхүүгийн төв зогсонги байдалд орж, Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, хотын эргэн тойрны газрууд усанд автаж, тав дахь өдрөө дараалан орсон аадар борооны дараа хүмүүс үерт автсан гудамжаар ус туулан явахад хүрчээ. Аадар борооны улмаас зургаан хүн амиа алдсан байна. Цаг уурын албаны мэдээллээр, хотын зарим хэсэгт мягмар гаргийн өглөөний 8:30 цагаас лхагва гаргийн 8:00 цагийн хооронд 200 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Матеран хотод 382.5 мм хур тунадас унасан байна.


Түүнчлэн энэ сард Энэтхэгийн Уттаракханд мужид орсон их хэмжээний борооны улмаас тус мужийн нэгэн тосгон бүхэлдээ үерт автсан байна. Энэтхэгийн баруун хойд бүс нутгаар цутгах хур тунадасны хэмжээ жилийн дундаж түвшнээс 12 хувиар их байгаа ба аюулт үзэгдлүүдийн улмаас амиа алдах хүний тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг мөн тус улсын Цаг уурын албанаас анхааруулсан байна. Үүнээс гадна хүн амын даац хэтэрсэн үед хот төлөвлөлт тааруу байгаагийн зэрэгцээ бохир ус зайлуулах систем гээд дэд бүтцийн зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэг олон жил яригдаж буй асуудлууд нөхцөл байдлыг хурцатгаж байгааг БНЭУ-ын Засгийн газар тодотгосон байна


ЭХ сурвалжилж: https://www.nytimes.com/2025/08/20/world/asia/india-monsoon-mumbai.html


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА Өчигдөр
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Өчигдөр
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна Өчигдөр
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно Өчигдөр
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 2026/10/29
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28