БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАГА АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Admin
Өчигдөр

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3,4 дүгээр ангийн 4208 бүлэгт, 135626 суралцагч англи хэлний хөтөлбөрөөр, долоо хоногт 2 цагаар хичээллэнэ.

Энэ хүрээнд сургалт 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат - "Сургагч багш бэлтгэх" сургалт 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд,
Хоёрдугаар үе шат - Аймаг, нийслэлийн англи хэлний багш нарыг бэлтгэх сургалт 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулна.

Нэгдүгээр шатны сургалтад бага ангид англи хэлний хичээл заах шилдэг арга зүйтэй аймаг, нийслэлийн 89 багш, гадаад хэлний 21 мэргэжилтэн хамрагдаж байна.

СУРГАЛТААР
Бага ангийн суралцагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх,
3, 4 дүгээр ангийн цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгөх,
Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сурагч төвтэй багшлахуйд суралцах,
Сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх,
Анги удирдах, ялангуяа олон хүүхэдтэй ангид суралцагчдын оролцоог жигд хангах, ялгаатай хэрэгцээг тооцох арга барилд суралцах,
Суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадвартай болох
Багш нарын хамтын ажиллагаа, туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжих зэрэг чадвар олгоход чиглэнэ.

2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын бэлэн байдлыг хангах хүрээнд дараах чиглэлд бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.
Багшлах хүний нөөцийн хүрэлцээ, бэлэн байдлыг хангах талаар чиглэл батлагдана.
3, 4 дүгээр ангид англи хэлний хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна.
Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэгдэн гарсан бөгөөд түгээлтийн ажил хийгдэж байна.
Цахим тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангагдсан. /Цахим анги-891, таблет-30298, ухаалаг самбар-2543/

Сургалтыг Боловсролын ерөнхий газар, IEDC Pearson Partner Mongolia хамтран зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 52 минутын өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 55 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 18 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 20 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 21 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 22 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 23 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 23 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11