БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж, борооны улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.


Энэ үеэр нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.
1. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үерийн аюултай бүсэд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэх, автомашин, замын хөдөлгөөнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалтын зохицуулалт хийх,
2. Гэр хороолол, айл өрхийн хашаа, байшинд ус орох, эрсдэлтэй бүсэд түр хамгаалалт, суваг шуудууг татах, цэвэрлэх ажил зохион байгуулах,
3. Дэд бүтэц, барилга байгууламжийг хамгаалах чиглэлээр хотын гол зам, уулзвар, ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг шуурхай шалгаж, цэвэрлэгээ хийлгэх,
4. Борооны өмнөх нөөлөг салхинаас сэргийлж, барилгын хашаа, кран зэрэг нурах эрсдэлээс сэргийлж мэдээлэл хүргэх, аюулгүй байдлын хангуулах,.
5. Дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах,
6. Онцгой байдал холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох, шуурхай штаб нэмэлт бүрэлдэхүүн, техник хэрэгслийг (ус соруулах насос, автомашин, аврах завь) нөөцлөн бэлэн байлгах
7. Иргэдийг усанд автах, үерийн бүсэд зорчихоос сэргийлэх чиглэлээр олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй хүргэх үүргийг өгсөн.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хотын ихэнх хэсгээр бороо орж, үдээс хойш борооны эрчим нэмэгдэж, усархаг бороо орой, шөнөдөө үргэлжлэн орохыг сэрэмжлүүлэн мэдээлж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21