БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.НАРАНБАЯР САЙД АА. САНДАЛ, ШИРЭЭГҮЙН УЛМААС АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА


Боловсролын яамны хурлын заалыг үнэтэй сандал ширээ, техник тоног төхөөрөмжөөр тоноглосон нь цахим орчинд дуулиан тарьж олон нийтийн дургүйцлийг өдөөсөн. Үүнтэй холбоотойгоор төсөв хөрөнгөгүйгээс сандал ширээгүй сургууль цэцэрлэгүүдийн асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, Ногоон хөгжил, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин цахим хуудастаа ийнхүү бичжээ. 


ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ЗӨӨЛӨН САНДАЛ, ТАНСАГ БУЙДАН ЯАХ ВЭ П.НАРАНБАЯР САЙД АА. САНДАЛ, ШИРЭЭГҮЙН УЛМААС АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛЛЭХ, ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА‼️

 Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ цаг үед харамсалтай бөгөөд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, таатай орчин бүрдүүлэх хүрээнд онцгой анхаарч, чармайн ажиллаж байна.

 Зөвхөн энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс яг өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ авахад бэлэн болоод байна. Тун удахгүй нэмж 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.
Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо АЛГА‼️

Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй боллоо!!! Хэмхэрч унахдаа тулсан ширээ, сандалтай сургуулиудыг дурдалгүй орхилоо. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж АЛГА‼️

Бүтэн 8 сарын хугацаанд /2025.01.01-08.14/ Боловсролын яам нь өөрийн чиг үүргийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, самбар, зөөлөн болон хатуу эдлэлийг бэлтгэхээ мартаж зугаа цэнгэл, баяр наадам, ойн баяруудаар хэссэний гор энэ. Шаардлага тавихаар урдаас БОЛОМЖГҮЙ, та нар яах гэж хугацаанаас нь өмнө барилга ашиглалтад оруулаад байгаа юм гээд сууж байгаа нь үнэхээр уур хүрэм, ХАРАМСАЛТАЙ байна‼️

Эдгээр хүүхдүүдийг хаана сургах вэ? Дахиад 50, 60-аар нь нэг ангид 3 ээлжээр чихэх үү? П.НАРАНБАЯР САЙД АА? Хэвлэл мэдээллээр та бүхний хурлын заалаа тэрбумаар зассан мэдээллийг олж уншаад залуу хүний хувьд үнэхээр ой гутаж байна. Хүүхдүүд тал нь хугархай сандал дээр сууж байхад, яамныхан массажны сандал дээр тухалдаг байж болох уу? Та нөхдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай.
Яамны зөвлөл бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог. Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гэсэн чиг үүрэг нь давхацсан, хүнд суртлын 2 шатны эдгээр даргыг ч яам томилдог.

❌ Боловсролын салбарын бүх ямбыг яам өөрөө тултал нь эдэлнэ, харин ялыг нь нийслэл, дүүрэг үүрдэг баймааргүй байна.

 </div> <hr>  <div class=

0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21