БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Оросын 130 хот, тосгон эзгүйрч байна

С.Жамъяаннацаг
2025/08/08

Оросын засгийн газраас явуулсан судалгаагаар хүн амын цөөрөлт хурдсаж, орон нутгийн эдийн засаг нуран унахын хэрээр нийт 130 жижиг хот, тосгон бүрэн эзгүйрч болзошгүй байгаа нь тогтоогджээ. Эдгээр хот, тосгоны нийт хүн ам ойролцоогоор 3.4 сая бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 314,500-гаар буурсан гэж тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн захиргааны академийн (RANEPA) судалгаанд дурдсан байна. Тухайлбал, нүүрс олборлолт, төмөрлөгийн үйлдвэрлэл, ойн аж ахуйд тулгуурласан хойд нутгийн болон нөөц багатай, гаднын хөрөнгө оруулалт татах боломж хомс алслагдсан захын сууринууд эзгүйрэх эрсдэлтэй байна.

Судалгаанд Брянск, Новгород, Киров, Красноярск зэрэг бүс нутагт нөхцөл байдал онцгой хүндрэлтэй байгааг онцолжээ.

Аж үйлдвэрийн хямрал болон хүн ам томоохон хотууд руу шилжиж буй үргэлжилсэн хөдөлгөөн нь эдгээр жижиг хот, тосгон бүрэн устах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж судлаачид анхааруулсан байна. Хамгийн их эрсдэлтэйд тооцогдож буй хот, тосгоны дунд Свердловскийн бүсийн Верхний Тагил, Брянскийн бүсийн Трубчевск, Коми БНУ-ын Инта, Карелийн БНУ-ын Кем, Медвежьегорск, мөн Тверийн бүсийн Торжок зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээр нь бүгд хүн амын эрчимтэй бууралттай тулгарчээ. Эдийн засгийн хувьд арай илүү хөгжсөн бүс нутгуудад ч Москагийн бүсийн Рошаль, Сахалины Оха, Псковын Порхов, Нижний Новгородын Заволжье, Кировын Нолинск зэрэг алслагдсан жижиг хотууд эмзэгт тооцогдож байна.

Хүн амын бууралтад ажлын байрны хомсдол, залуусын шилжилт хөдөлгөөн, гол ажил олгогчдын хаагдал, дэд бүтцийн хөгшрөлт болон хөрөнгө оруулалтын дутагдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй.

Мөн олон жижиг хот, тосгоны дэд бүтэц нурж, тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, холбооны систем найдваргүй байгаагаас залуу мэргэжилтнүүд тухайн газраа үлдэх эсвэл сургуулиа төгсөөд буцаж ирэх сонирхолгүй болжээ. 10 мянгаас цөөн хүн амтай Тотьма, Каргополь зэрэг хотын оршин суугчид зам, гүүр, барилга байгууламж засварлахад зориулсан хотын төсөв хүрэлцээгүй тул иргэд өөрсдөө гарын доорх материалаар дэд бүтцээ нөхөн сэргээхээс өөр аргагүйд хүрч байгааг онцлон тэмдэглэсэн байна. “Хүн амын шилжилт үргэлжилж байна, ялангуяа Иркутскийн хойд нутгуудад” гэж Улсын Думын Барилга, орон сууцны хорооны гишүүн Александр Якубовский Известия сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн аж. Мөн“Ажлын байр, анхан шатны дэд бүтэц байхгүй нөхцөлд залуусыг эргүүлэн татна гэж ярих ч утгагүй юм” гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө 8 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой 8 цагийн өмнө
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 8 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа 8 цагийн өмнө
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цагийн өмнө
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 12 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 13 цагийн өмнө
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ 14 цагийн өмнө
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2026/09/11
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/09/11
Мөрдөгчийн бие даасан хараат бус байдал, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 2026/09/11
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/09/11
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа 2026/09/11
Н.Мандуул: Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав байгаа 2026/09/11
БУЙР НУУРТ ЖИВСЭН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/09/11
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа 2026/09/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана 2026/09/10