БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВД ҮҮССЭН АСУУДАЛ ДЭЭР БЭТ-ИЙН БАГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ

С.Жамъяаннацаг
2025/08/05

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.

Ерөнхий сайдын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ТНАЛТ-д үүссэн асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт өгсөн.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хариуцан хяналт тавьж гүйцэтгэсэн "ТНАЛТ" төслийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэвийн ажиллуулахад шаардлагатай техникийн шийдлийг боловсруулан төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд үүссэн хуулийн болон бусад асуудлуудыг шалган тогтоох үүрэг бүхий Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ахлуулсан Хяналт шалгалтын баг ажиллуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан хоёр ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан ТНАЛТ-д газар дээр нь ажиллаж дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилтуудыг хийлээ.
Хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж захиалагч болон гүйцэтгэгч талууд гэмтэлтэй, солих шаардлагатай тоноглолуудыг баталгаажуулж, зарим хэсэгт технологийн сайжруулалт хийж, төвийн үйл ажиллагаанд гарч буй доголдлыг нэг мөр шийдвэрлэх замаар одоогийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадалд хүргэхээр тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна.
Хяналт шалгалтын баг нь ТНАЛТ төсөлтэй холбоотой бүх баримт материалуудтай танилцаж, эцсийн дүгнэлтийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.

Онцгой дэглэмийн хугацаанд төслийг санхүүжүүлэгчийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 22 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 23 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11