БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
2025/07/31

Уулзалтад ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан, ЦШБЗГ-ын дарга Б.Бат-Өлзий, ХХБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баясгалан, ГХАХ-ийн дарга Г.Энхтуяа, шинжээч П.Ариунтуул ЦШБЗГ-ын ахлах мэргэжилтэн Э.Болормаа, “Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжийн зохицуулагч Б.Энхдөлгөөн, айлын талаас Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Д.Амарбаясгалан, Бадамчимэг нар оролцлоо.

Дэлхийн банктай хамтран ХХМТ-ийн салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2023-2027 онд “Ухаалаг засаг-2” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнд:

•Үндэсний дата төв болон наац дата төвийн клауд дэд бүтцийг бий болгох, түүний хэвийн ажиллагааг хангах, системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.

•Цахим аюул занал, халдлага, зөрчил, хорт кодыг урьдчилан илрүүлж хариу арга хэмжээ авах, тайван болон онцгой байдлын үед оролцогч талуудыг халдлага зөрчлийн талаарх тогтмол мэдээллээр хангах техник технологийн дэд бүтэц бий болгох

•Тоон гарын үсгийн дэд бүтцийн хамрах хүрээ, багтаамжийг нэмэгдүүлж найдвартай байдал, үйл ажиллагаа, технологийн шийдлийг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн дэд бүтцийг шинэчлэх

•ХУР мэдээлэл солилцооны системийг шинэчлэн тархсан бүтэц рүү шилжүүлэх

•10,000 иргэдэд тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлэн, цахим боловсрол олгох сургалт

•3,000 дижитал технологийн чиглэлийн ажлын байр бий болгох

•Дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Дэлхийн Банк Монгол Улсад, ялангуяа цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тантай өнөөдөр уулзаж танилцаж байгаадаа баяртай байна. Та бидний хамтдаа бүтээсэн амжилтын хүрээнд Төв Азийн тэр дундаа Киргиз, Тажикистан Улсуудад өөрсдийн туршлагаа хуваалцахаар яриа хэлэлцээгээ амжилттай хийгээд ирлээ. Өмнө нь санхүүгийн салбарт ажиллаж байх үедээ Дэлхийн банктай хамтран төлбөрийн системийн шинэчлэлийн хүрээнд Automatic Clearing House системийг нэвтрүүлсэн сайхан дурсамжтай байна. Бид цахим хөгжлөөр амжилттай ажиллаж байгаа ч цаашид Хиймэл оюун, машин сургалтыг нэвтрүүлэх хүрээнд GPU сервер ашиглан И-Монгол 5.0 хувилбарыг хөгжүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

Дэлхийн Банкны Монгол дахь Cуурин төлөөлөгч Таехюн Ли: Цахим шилжилтийн асуудал бол Дэлхийн банкны үндсэн гол зорилтуудын нэг юм. Ухаалаг засаг төсөл бол манай чухал ач холбогдолтой төслүүдийн нэг. Ухаалаг засаг-2 төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хугацааны хувьд 50 хувьд хүрсэн. Иймд Төслийн багийн зүгээс ирэх 9 дүгээр сард дунд хугацааны үнэлгээ хийхээр төлөвлөж байна гэлээ.

Түүнчлэн  ноён Таехюн Ли: Дэлхийн банкны зүгээс анхаарал хандуулж буй бас нэг чухал салбар бол эрчим хүчний салбар байгаа. Эрчим хүчний дамжуулах сүлжээний төсөлтэй алслагдсан бүс нутгийг шилэн кабелаар холбох ажлыг мөн хамтатгах боломжтой гэж харагдаж байгаа. Одоогоор зөвхөн ТЭЗҮ боловсруулах, судалгааны шатандаа яваа хэмээн ойлгож болно. Гэхдээ Дэлхийн банкны төвд эрчим хүч, дижитал шилжилт гэсэн салбарыг нэг хүн хамтад нь хариуцан удирддаг тул эдгээр 2 ажлыг нэгтгэсэн томоохон төсөл болгох бүрэн боломжтойг онцоллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгахад Дэлхийн банкны зүгээс бүх талаар туслахыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 15 минутын өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 6 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 7 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 7 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 8 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ 21 цагийн өмнө
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ 21 цагийн өмнө
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09