БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ТОО ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

С.Жамъяаннацаг
2025/07/01

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ хил заагийг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэр хэрээр гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлэх зорилгоор 2019-2024 онуудад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн тогтоолоор нийт 308 байршлын 298.75 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211, А/234 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашнуудыг чөлөөлж газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажилласан гэдгийг онцоллоо. Уг чөлөөлөлт хийсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг судалж Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгажээ.

Үүнд:

  • Баянгол дүүрэгт                    16 байршлын      1.68 га
  • Баянзүрх дүүрэгт                   12 байршлын      1.80 га
  • Сонгинохайрхан дүүрэгт       10 байршлын      33.95 га
  • Сүхбаатар дүүрэгт                 12 байршлын      0.95 га
  • Хан-Уул дүүрэгт                     2 байршлын        2.52 га
  • Налайх дүүрэгт                      1 байршлын        26.48 га

Цаашид нийтийн эдэлбэр газарт авсан байршлуудад зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ. Нийтийн эдэлбэрийн газарт хийж буй ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрд мэдээлэх гэнэ. Мөн нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус IV хуралдаанд дээрх нийтийн эдэлбэр газарт хүүхдийн тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах зэргийг хэлэлцүүлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 14 цагийн өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 14 цагийн өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 14 цагийн өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 15 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 15 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 15 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 17 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 19 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 19 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 21 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 22 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ 2026/06/03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ 2026/06/03